Skip to main content

Японы хог хаягдал

Comments

Popular posts from this blog

Японы хог хаягдал ...

   Японд ирсэнээс хойш Японы хог хаях систем нь их гоё санагдаж ирсэн цагаасаа хойш л зураг авч, мэдэхгүй зүйлээ хүмүүсээс нь асууж тодруулж явлаа. Хүмүүс нь хог хаях арга, ангилах системээ маш сайн мэддэг нь хямагч дэг журамтай, улс орноо цэвэр цэмцгэр байлгах гэсэн чин сэтгэл өвөртөлж явдаг хүмүүс шиг санагдана.                    Яагаад..?  Монголд..?  гэсэн асуулт толгойд эргэлдэнэ. Нээрээ яагаад бид хогоо энэ хүмүүс шиг ангилаад хаяж болохгүй гэж... За бүүр ингэж нарийн ялгадаггүймаа гэхэд гадуур явж байгаад ил хогоо хайхгүй, машиныхаа цонхоор уусан ус, ундааныхаа савыг шидэхгүйгээр барьж явж байгаад хогийн саванд хийгээд байхад ядаж л салхинд нүүр нүдгүй хийсч ирдэг цаас уутнууд чинь багасна шүү дээ хүмүүс минь. Хүн бүр л дор бүрнээ дэг журамтай ухамсартай байж улс орон хөгжиж цэвэр цэмцгэр болох биз.       Ингээд өөрийнхөө хог хаягдлын талаар мэдсэн, сурч байгаа мэдлэгээ хуваалцъя ...

Японд ирсэн анхны сэтгэгдэл

        Япон улсад ирээд 1 сар хагас болж байна... Монголоос нисэж буй нь 2016. 12. 22     Анх удаагаа гадаад оронд тэгээд бүүр ийм өндөр хөгжилтэй оронд ирнэ гэдэг миний мөрөөдөл л байлаа. 1.  Чингис Хаан нисэх онгоцны буудлаас -   2. Инчеон нисэх онгоцны буудал -  р дамжин 3. Японы Осака хотын Кансай нисэх онгоцны буудал  буугаад зорих газарлуугаа хөдөлж машинаар шөнөжин явж хүрсэн.  130 Иен 2017. 01. 25  Shimane, Gotsu city гэдэг  газар  ирчээд дэлгүүр орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулаад явахдаа  үнийг нь хараал шууд монгол төгрөгрүү  ( 1 Иенийг 22 төгрөг ) шилжүүлээл 150 иений үнэтэй кофег 3300 төгрөг яасан үнэтэй юм гэж бодоол авдаг байсан. Кофегоо авахдаа автомат машинаас зоосоо хийгээл авчихна. Амар. Манай ажлын Япон хүн хэлэхдээ бариста гэж байхгүй машин нь өөрөө бариста гэсэн хэхэ.   Энд ирээл хэл сурна гэдэг хамгийн хэцүү нь байна.  Энэ сайхан хүмүүстэй ...

Зүйр үг ことわざ

 Өнөөдөр хэдэн зүйр үг бичиж орууллаа. Мөн англи хэл дээр давхар орчуулагдсан байгаа Хүүхэд шиг л юм зурахым би хэхэ :) Япон хэлийг өөрөө шамдан суралцаж байгаа. Япон хэл сурахад хамгийн хүндрэлтэй нь ханз юм. Байнга бичиж давтахгүй бол хэдэн өдрийн дараа зарим зурааснуудаа мартчих жишээтэй. Гэхдээ Монгол хүмүүсийн ой тогтоолт, хурдац хамаагүй илүү юм шиг санагдлаа. Хэл сурч байгаа бүх хүмүүсдээ амжилт. Бид бүгд чаднаа.