Япон улсад ирээд 1 сар хагас болж байна...
Монголоос нисэж буй нь 2016. 12. 22 |
Анх удаагаа гадаад оронд тэгээд бүүр ийм өндөр хөгжилтэй оронд ирнэ гэдэг миний мөрөөдөл л байлаа. 1. Чингис Хаан нисэх онгоцны буудлаас- 2. Инчеон нисэх онгоцны буудал- р дамжин 3. Японы Осака хотын Кансай нисэх онгоцны буудал буугаад зорих газарлуугаа хөдөлж машинаар шөнөжин явж хүрсэн.
130 Иен 2017. 01. 25
Shimane, Gotsu city гэдэг газар ирчээд дэлгүүр орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулаад явахдаа үнийг нь хараал шууд монгол төгрөгрүү (1 Иенийг 22 төгрөг) шилжүүлээл 150 иений үнэтэй кофег 3300 төгрөг яасан үнэтэй юм гэж бодоол авдаг байсан. Кофегоо авахдаа автомат машинаас зоосоо хийгээл авчихна. Амар. Манай ажлын Япон хүн хэлэхдээ бариста гэж байхгүй машин нь өөрөө бариста гэсэн хэхэ.
Энд ирээл хэл сурна гэдэг хамгийн хэцүү нь байна. Энэ сайхан хүмүүстэй ярилцаж үзэл бодолоо илэрхийлэх гэхээр хэлэндээ маруухан болохоор ойлголцохгүй татаа тунгааг л их ашиглаж байна.😛
Япон хүмүүсийн эелдэг харилцаа маш их таалагдаж байна. Дэлгүүрт ороол гарахад дэлгүүрийн худалдагч нар хүн бүрийг тавтай морил (Irashyamase いらしゃいませ), баярлалаа ( arigatougozaimasu ありがとうございます) гэдэг үгийг амны уншлага шиг хэлэх нь соёлтой улс орны тод илэрхийлэл шиг санагдана.
2017.02.05 |
Япон улс орны түүх, соёл, хүмүүсийн хичээнгүй соёлтой байдлыг хараад Монгол улс минь удахгүй ийм өндөр хөгжилтэй соёлч хичээнгүй улс болж дэлхийд дахин гайхагдах цаг ирнэ байхдаа гэж бодож тэр үеийг бид өөрсдөө л бий болгоно гэж өөртөө итгэн өдөр бүрийг шамдан суралцаж хичээх хэрэгтэй. 😇
Жич: Дээрх гурван том нисэх онгоцны буудлын товч тайлбарыг хавсаргав.
- Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал байгуулагдсан. 1998 оны 01 сарын 31-нд Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан. 2005 оны 12 сарын 21-нд Чингис Хаан Олон Улсын Нисэх буудал болон өөрчилсөн.
- БНСУ-ын Сөүл хотын Гимпо нисэх буудлыг өргөтгөх боломжгүй болсны улмаас Инчеон Олон улсын нисэх буудал байгуулагдсан ба Инчеон ОУНБ нь Инчеон арал дээр оршдог, 17,3 км.квадрат нутаг дэвсгэртэй, 2 том арлыг холбож бүтээгдсэн юм. 1996 онд далан босгож усыг нь ширгээн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
- Осака тэнгисийн булангийн дундах хиймэл арал дахь Кансай нисэх буудал 1994 оны 09-р сараас эхлэн нислэг үйлдэх болсон. Японы анхны хямд өртөгтэй нисэх буудал юм.
Men in Tuscany Wedding Band for Men - Tuscany Wedding
ReplyDeleteTuscany wedding band - Men in ford fusion titanium 2019 Tuscany Wedding Band for Men 2020 ford edge titanium for sale - Tuscany Wedding Band titanium helix earrings for aftershokz titanium Men | Tuscany Wedding Band for Men titanium engagement rings | Tuscany Wedding Band