Skip to main content

Японы хог хаягдал ...



 

 Японд ирсэнээс хойш Японы хог хаях систем нь их гоё санагдаж ирсэн цагаасаа хойш л зураг авч, мэдэхгүй зүйлээ хүмүүсээс нь асууж тодруулж явлаа. Хүмүүс нь хог хаях арга, ангилах системээ маш сайн мэддэг нь хямагч дэг журамтай, улс орноо цэвэр цэмцгэр байлгах гэсэн чин сэтгэл өвөртөлж явдаг хүмүүс шиг санагдана.
                   Яагаад..?  Монголд..?  гэсэн асуулт толгойд эргэлдэнэ.
Нээрээ яагаад бид хогоо энэ хүмүүс шиг ангилаад хаяж болохгүй гэж...
За бүүр ингэж нарийн ялгадаггүймаа гэхэд гадуур явж байгаад ил хогоо хайхгүй, машиныхаа цонхоор уусан ус, ундааныхаа савыг шидэхгүйгээр барьж явж байгаад хогийн саванд хийгээд байхад ядаж л салхинд нүүр нүдгүй хийсч ирдэг цаас уутнууд чинь багасна шүү дээ хүмүүс минь. Хүн бүр л дор бүрнээ дэг журамтай ухамсартай байж улс орон хөгжиж цэвэр цэмцгэр болох биз.
     
Ингээд өөрийнхөө хог хаягдлын талаар мэдсэн, сурч байгаа мэдлэгээ хуваалцъя

      Японд хог хаягдлыг ерөнхий ангиллаар нь:


2017.02.08
  • Шатамхай хог                                               燃えるゴミ , 可燃ゴミ   (moerugomi, kanengomi)
  • Шатамхай бус хог                                   燃えないゴミ, 不燃ご   (moenaigomi, funengomi)
  • Дахин боловсруулж болох хог               資源ゴミ (shigengomi)
  • Овор их хог хаягдал                                      粗大ゴミ  (sodaigomi)




Японд худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн болгон дээр ямар ангиллын хог хаягдалд орох тэмдэглээ нь байдаг.

  1. Шатамхай хог гэдэгт цаасны хог 紙くず (kamikuzu)  болон био хог 生ゴミ  namagomi - нууд ордог. 

                 Жишээлбэл:








Энэ автомат машинаас авдаг кофены аяга. Дээд хэсэгт нь тэмдэглэгээ нь байна.  紙 Kami буюу цаасан гэсэн тэмдэглэгээтэй байгаа учир шатамхай хогны төрөлд ордог.









 
       2.  Шатамхай бус хог гэдэгт шилэн хог ガラス製品 (garasuseihin) , хуванцар зүйлс プラスチック製品  (purasuchikku seihin) , тогооны төмөр сав суулга 金属製台所用品  (kinzokuseidaidokoroyouhin) ордог.
                    Жишээлбэл:  хагарсан аяга шаазан, шилэн стакан, уут зэргүүд орно.

2017.02.14







Энэ талхны гаднах уутны тэмдэглэгээ нь
プラ(pura) гэсэн тэмдэглэгээтэй бол шатамхай бус хогны төрөлд  ордог.

 








 3. Дахин боловсруулж болох хогны төрөлд онгорхой лааз  かん類  (kanrui) , хуучин лонх 空きビン (akibin), PET лонх  ペットボトル (pettobotoru ) ,  хуучин сонин 新聞 (shinbun ),  сэтгүүл 雑誌 (zasshi), картон хатуу цаас ダンボール (danbooru) зэрэг ордог.



2017.02.02 At in front of Municipal office of Gotsu city, Shimane prefecture, Japan



Дахин боловсруулах хогоо 市役所 (shiyakusho) буюу манайхаар бол захиргааныхаа урд хогоо ангилан цуглуулдаг.
Хүмүүс нь өөрсдөө авчраад хаядаг.










  Зурагны булан


Хогоо ялгаж хийх уут нь 2017.02.02
Дахин боловсруулах хог 1 гэсэн тэмдэглэгээтэй  2017.02.11


Хуучин сонин ба сэтгүүл 2017.02.02


Хуучин лонхнууд 2017.02.02


Ажлын хүн хогоо ангилан ялгаад хаяж байгаа нь .... 2017.03.13


Манай ажлын картон цааснууд -)   2017.02.13

























За ингээд энэ удаадаа сурсан мэдсэн зүйлээ та нартайгаа хуваалцахыг хичээлээ.
                      

Ирээдүйн Монгол ямар байх нь таны хийж байгаа үйлдлээс л хамаарна шүү дээ. Тиймээс та бүхэн хогоо хогийн савандаа тогтмол хийж, гадуур хогоо хаяхгүй уусан ус жүүсний саваа доторхыг нь асгаж хаяарай.













Comments

  1. Gaihaltai. Manai mongolchuud shig hogoo gazar deer ni hayad ywchihdag uls ch baihgui l bizdee.

    ReplyDelete
    Replies
    1. тийм шүү дор бүрнээ л ухамсарлах хэрэгтэй

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Японд ирсэн анхны сэтгэгдэл

        Япон улсад ирээд 1 сар хагас болж байна... Монголоос нисэж буй нь 2016. 12. 22     Анх удаагаа гадаад оронд тэгээд бүүр ийм өндөр хөгжилтэй оронд ирнэ гэдэг миний мөрөөдөл л байлаа. 1.  Чингис Хаан нисэх онгоцны буудлаас -   2. Инчеон нисэх онгоцны буудал -  р дамжин 3. Японы Осака хотын Кансай нисэх онгоцны буудал  буугаад зорих газарлуугаа хөдөлж машинаар шөнөжин явж хүрсэн.  130 Иен 2017. 01. 25  Shimane, Gotsu city гэдэг  газар  ирчээд дэлгүүр орж хэрэгцээтэй зүйлсээ цуглуулаад явахдаа  үнийг нь хараал шууд монгол төгрөгрүү  ( 1 Иенийг 22 төгрөг ) шилжүүлээл 150 иений үнэтэй кофег 3300 төгрөг яасан үнэтэй юм гэж бодоол авдаг байсан. Кофегоо авахдаа автомат машинаас зоосоо хийгээл авчихна. Амар. Манай ажлын Япон хүн хэлэхдээ бариста гэж байхгүй машин нь өөрөө бариста гэсэн хэхэ.   Энд ирээл хэл сурна гэдэг хамгийн хэцүү нь байна.  Энэ сайхан хүмүүстэй ...

Зүйр үг ことわざ

 Өнөөдөр хэдэн зүйр үг бичиж орууллаа. Мөн англи хэл дээр давхар орчуулагдсан байгаа Хүүхэд шиг л юм зурахым би хэхэ :) Япон хэлийг өөрөө шамдан суралцаж байгаа. Япон хэл сурахад хамгийн хүндрэлтэй нь ханз юм. Байнга бичиж давтахгүй бол хэдэн өдрийн дараа зарим зурааснуудаа мартчих жишээтэй. Гэхдээ Монгол хүмүүсийн ой тогтоолт, хурдац хамаагүй илүү юм шиг санагдлаа. Хэл сурч байгаа бүх хүмүүсдээ амжилт. Бид бүгд чаднаа.