Япон нь 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана.
Үүнд Токио гэсэн нэртэй 1 өргөн хот (都 to), Хоккайдо гэх 1 хязгаар (道 dō), Оосака, Киото гэдэг 2 хотжсон аймаг (府 fu), бусад нэр бүхий 43 энгийн аймаг (県 ken) багтана. Энэ түвшнээ японоор тодоофүкэн (都道府県 todōfuken) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэн хот (市 shi), хошуу (郡 gun) болж хуваагдана. Хошууд цаашаа балгас (町 chō), гацаа (村 son) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийг тойрог (支庁 shichō) гэж бичиж болох юм.
Би Японы Чюгокү бүсийн Шиманэ аймгийн баруун хэсэг болох Ивами бүс нутагт орших Гоцу хотод амьдардаг. Гоцу хот нь Ивами бүсийн төв хэсэгт нь байрладаг.
Японд аймаг, хотууд нь баяр болгон нь өөр өөр байдаг.
Өчигдрөөс эхлэн манай ажлыг гадаа буюу Мачи но санпикогоуцу 道の駅 サンピコごうつ гэдэг газар махны баяр хоёр өдөр үргэлжлээд дууссан.
2017.02.04 - 2017.02.05 -ны хооронд
Шиманэкко |
Доорх видеог сонирхоорой.
Манай ажлын ах... Кагура бүжгээр хичээллэдэг гэсэн. |
Ивами махны баяраар манайхаар бол наадам шиг л санагдсан. Монголчууд наадмаар хуушуур авч иддэг бол энд хүмүүс нь шарсан мах, амталсан зайдас, хуурсан элэг гэхчлэн авч иддэг юм байна лээ. Мөн тоглоом болон сугалаа явагдаж эртний бүжиг болох Кагура бүжигээ тоглоцгоосон. Кагура бүжиг нь эртний хаадын түүхийг агуулсан театрын бүжиг юм.
Дараагийн удаа тодорхой бичнээ...
Буруу харчихсан байна лээ хэхэ... |
Кагура бүжгийн манга... Орочи |
Хүмүүсийн хөдөлгөөн... |
Махаа шарж буй нь... |
Comments
Post a Comment