“КИМ Ү ЖҮН” "ХОРВОО
ДЭЛХИЙ УУДАМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА" энэхүү ном
нь залуусдаа зориулж сургамж өгөх зорилгоор бичсэн бизээ.
КИМ Ү ЖҮН залуусдаа үлдээх захиас:
1. Цаг гарвал юм үзэж бай.
Аялал хий, нүд тайл
2. Олон сайн нөхөдтэй болох.
Гэхдээ сайныг нь сонгох
3. Аливаа юманд сэтгэл гаргаж санаачилгатай хандах.
4. Номтой нөхөрлө. /Номны хэсгээс.../
Өнөө цагийн залуус бид хөгжингүй нийгэмд өсөн торниж хөгжин
цэцэглэж байна. Бидний өвөг дээдэс минь
ирээдүйн хойч үенийхээ төлөө өөрсдийгөө үл хайхран өдөр шөнийг ялгалгүй махран
зүтгэж нийгмийн хүнд хэцүү үеийг даван туулжээ. Ингэж их хөлс хөдөлмөрөө урсган байж ийм
нийгмийг бий болгосон дээдэс буурлууддаа талархан залуус бид улам хичээн зүтгэж
нигүүлсэнгүй байх хэрэгтэй.
Суу билгийн 99 хувь нь мэрийлтээр байдгийн адил юманд гүн
мэргэших хүн ч бас бусдаас илүү мэрийх хэрэгтэй.
/Номны хэсгээс.../
Одоо далайн тэртээх Япон , Америк, Хятад та нарын үе тэнгийнхэн дэгжин тайзанд гоцлон тоглогч болохоор хомхойрон үүр цайтал ном уншиж компьютер тогшиж суугааг ойлгох хэрэгтэй.
/Номны хэсгээс.../
КИМ Ү ЖҮН гэдэг хүн дотооддоо төдийгүй гадаадын зах зээлд нэлээдгүй
өөрсдийн байр суурийг эзэлж чадсан Daewoo групп https://en.wikipedia.org/wiki/Daewoo#Daewoo_Motor_Co..2C_Ltd. -ын үүсгэн байгуулагч юм. Тэрээр (1950 -1953) оны БНСУ ын дайны үеийг
ядуу тарчиг амьдралаар даван туулж, өөрийн хичээл зүтгэл, шантралгүй дайчан байж амжилтанд хүрч чаджээ.
Хямрал гэдэг үг Солонгосоор ВИ ГИ гэдэг ба ВИ гэдэг нь
аюултай осолтой ГИ гэдэг нь боломж гэсэн үг юм. Хүнд хэцүү үе бол цаашдын
амжилтыг бий болгох үндэс гэж номондоо бичсэн нь түүний амьдралдаа даван
туулсан агуу их сургаал байх бизээ.
Монгол улсын өнөөгийн эдийн засаг болон улс төрийн байдал тогтворгүй байгаа ч бид бүгд хамтдаа нэгдэн зүтгэвэл Азийн том хөгжингүй орнууд болох Япон, БНСУ, Хятад зэрэг улс орнуудтай хөл нийлүүлэн алхах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.
Иймээс залуус бид улс орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө
ХӨДӨЛМӨРЧ,
ХИЧЭЭНГҮЙЛЭН СУРАЛЦАГЧ ,
ЦАГИЙГ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАГЧ байж хойч үеийнхээ нийгмийг
хамтдаа бүтээцгээе
Ромын Философич СЕНЕКА цагийг ашиглах талаар зөвлөхдөө
Хүний амьдрал хангалттай урт. Үр ашигтай өнгөрөөж чадваас
бидний нас агуу их үйл хэргийг бүтээхэд чамлахааргүй урт. Гэхдээ сайн үйлсийг эс
бүтээн залхуурч хайран насаа хий дэмий өнгөрөөвөөс нэг л мэдэхэд насны намар
аль хэдийн хэвийчихсэнээ сая л ухаарч харамсахад хүрдэг. Бидний нас богинохон
бус харин бид насаа богиносгож орхидог нь энэ буюу. Асар их хөрөнгө зоорийг
тэнэгдүүхэн эзэн нүд ирмэх зуур үрэн таран хийчихдэг бол бага ч гэлээ эзнээ
олсон хөрөнгө шавхагдахгүй эвийг нь олбол арвижин өснө.
Бидний амьдрал ч түүн лүгээ адил болой. /Номны хэсгээс.../
Comments
Post a Comment