Японд ирсэнээс хойш Японы хог хаях систем нь их гоё санагдаж ирсэн цагаасаа хойш л зураг авч, мэдэхгүй зүйлээ хүмүүсээс нь асууж тодруулж явлаа. Хүмүүс нь хог хаях арга, ангилах системээ маш сайн мэддэг нь хямагч дэг журамтай, улс орноо цэвэр цэмцгэр байлгах гэсэн чин сэтгэл өвөртөлж явдаг хүмүүс шиг санагдана. Яагаад..? Монголд..? гэсэн асуулт толгойд эргэлдэнэ. Нээрээ яагаад бид хогоо энэ хүмүүс шиг ангилаад хаяж болохгүй гэж... За бүүр ингэж нарийн ялгадаггүймаа гэхэд гадуур явж байгаад ил хогоо хайхгүй, машиныхаа цонхоор уусан ус, ундааныхаа савыг шидэхгүйгээр барьж явж байгаад хогийн саванд хийгээд байхад ядаж л салхинд нүүр нүдгүй хийсч ирдэг цаас уутнууд чинь багасна шүү дээ хүмүүс минь. Хүн бүр л дор бүрнээ дэг журамтай ухамсартай байж улс орон хөгжиж цэвэр цэмцгэр болох биз. Ингээд өөрийнхөө хог хаягдлын талаар мэдсэн, сурч байгаа мэдлэгээ хуваалцъя ...